Tuesday, May 20, 2014
Sunday, May 11, 2014
Эх орон
Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү
Морин хуурын үүслийн тухай домог
Эрт
урьд цагт Монголын зүүн хязгаар нутгийн адуучин хүү Намжил цэргийн
албанд мордож баруун нутгийг хамгаалан суужээ. Түүний уянгат сайхан
хоолойгоороо яруу эгшиглэнт дуу дуулахад тэр нутгийн морьтой хүн бууж
сонсдог, явган хүн сууж сонсдог байжээ. Олон түмэн ардууд сайхан эр
Намжилыг гайхан биширч магтан сайшаахдаа хөхөө шувууны дуутай ижилсүүлэн
"Хөхөө Намжил” гэж нэрлэх болжээ.
Хөхөө Намжил тэр газар олон жилээр албадан суухдаа нутгийн ноёны
нэгэн сайхан гүнжтэй дотно танилцан янаглан амраглажээ. Хааны алба ч
халаатай, эзний алба ч гэсэн ээлжтэй байдаг болохоор Хөхөө Намжилын алба
хаах хугацаа дуусаж нутаг орондоо буцах болоход амраг хайртай гүнж нь
хайрт хүн Намжилдаа нууц далавчтан "Жонон хар” гэдэг нисдэг морь өгөд
“Энэ мориор газар товчлон ирж уулзаж байгаарай” гэж захисан юмсанжээ.
Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхон өөр морь
унахгүйд нь бас гайхдаг байжээ. Намжил хуучин хэвээрээ адуу малаа өсгөн
аав ээжээ асран суудаг байсан боловч шөнөдөө гэр орондоо байхгүй алга
болоод байдаг гэнэ. Ингэсээр гурван жил болоход түүний учрыг хүмүүс ер
мэддэггүй байжээ.Хүүхдийн оюун ухааныг ардын уламжлалт тоглоом наадгайгаар хөгжүүлэх арга зүй
Монголчууд бид бүгд хүний хөгжлийг бие, оюун, сэтгэл
хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн түүхэн уламжлалтай.
Хүний хөгжил нь арга, билиг, үрийн харилцан шүтэлцээний
гурвалсан зүй тогтолд тулгуурладаг санааг үндэсээ болгон хүүхдийн хөгжлийн үндэс суурийг
бий болгох юм.
МОНГОЛЫН ЦАГААН САР-БИЛЭГДЛИЙН БАЯР
Эрийн гурван наадам Хүннү гүрний үеэс улбаатай
Барилдах
бөхчүүдийн бяр их, мэх нь уран байг
Уралдах хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хөлөг нь хурдан байг.Харвах мэргэчүүдийн сум нь оночтой байг… хэмээн ерөөдөг монгол наадам айсуй.
Орчин цагийн судлаачид Монголын наадам Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлжээ. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн тодорхойлж байсан аж.
Subscribe to:
Posts (Atom)