Sunday, May 11, 2014

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgkBwCfklm9o5dxAy9eY7Oiy4JV2IpAkcNwspigYKxSZcvIYn4t3uSskpuzuDmF1_tZeOJK5Ihkss8NGwAuHqeK7Qid-dO5Tt0qJyco8jMwe3cP3JFKw7ArEr4rQas2Elzzk54lC2-Upqc/s1600/images+(1).jpg&container=blogger&gadget=a&rewriteMime=image%2F*https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh4SrXpE8lcRqNeU4hxMmoH2WztK8n3c8mfCxqlHaGmDS2kMl_PFlkYpkJsKXfdNUD5SL1wijn7BhWytseOuoFgSmjL8Oo6uuWwScq4lj0HcpcQysSLvWgQTTLPEyI8GyCqFuLNicp9K1M/s1600/images.jpg






Эх орон

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү

Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

Морин хуурын үүслийн тухай домог


Image: 250 pixelsЭрт урьд цагт Монголын зүүн хязгаар нутгийн адуучин хүү Намжил цэргийн албанд мордож баруун нутгийг хамгаалан суужээ. Түүний уянгат сайхан хоолойгоороо яруу эгшиглэнт дуу дуулахад тэр нутгийн морьтой хүн бууж сонсдог, явган хүн сууж сонсдог байжээ. Олон түмэн ардууд сайхан эр Намжилыг гайхан биширч магтан сайшаахдаа хөхөө шувууны дуутай ижилсүүлэн "Хөхөө Намжил” гэж нэрлэх болжээ.
Хөхөө Намжил тэр газар олон жилээр албадан суухдаа нутгийн ноёны нэгэн сайхан гүнжтэй дотно танилцан янаглан амраглажээ. Хааны алба ч халаатай, эзний алба ч гэсэн ээлжтэй байдаг болохоор Хөхөө Намжилын алба хаах хугацаа дуусаж нутаг орондоо буцах болоход амраг хайртай гүнж нь хайрт хүн Намжилдаа нууц далавчтан "Жонон хар” гэдэг нисдэг морь өгөд “Энэ мориор газар товчлон ирж уулзаж байгаарай” гэж захисан юмсанжээ. Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхон өөр морь унахгүйд нь бас гайхдаг байжээ. Намжил хуучин хэвээрээ адуу малаа өсгөн аав ээжээ асран суудаг байсан боловч шөнөдөө гэр орондоо байхгүй алга болоод байдаг гэнэ. Ингэсээр гурван жил болоход түүний учрыг хүмүүс ер мэддэггүй байжээ.

Шагайн наадгай


Хүүхдийн оюун ухааныг ардын уламжлалт тоглоом наадгайгаар хөгжүүлэх арга зүй



Монголчууд бид бүгд хүний хөгжлийг бие, оюун, сэтгэл хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн түүхэн уламжлалтай.
Хүний хөгжил нь арга, билиг, үрийн харилцан шүтэлцээний гурвалсан зүй тогтолд тулгуурладаг санааг үндэсээ болгон хүүхдийн хөгжлийн үндэс суурийг бий болгох юм.

МОНГОЛЫН ЦАГААН САР-БИЛЭГДЛИЙН БАЯР




Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.